Ulaan Songtext

Enji

von Ulaan

Ulaan Songtext
Улаан
Би Улаан, ув улаан
Бадрангуй, тод - гал адил
Бие минь ганц ч, бодол минь хэлбэрт үгүй
Хязгааргүй, эрх чөлөөт - салхи адил
Заримдаа намайг харанхуй хучивч
Замыг минь заах тэр гэрлийг
Би сайтар хардаг
Тэр улаан гэрэл - түнэр харанхуйд улам тодрох
Гэрэл
Хугацаан доторх хоромхон
Эхлэл доторх төгсгөл
Үүний дунд оршихуй - тэг голд нь бас гадна нь
Би Улаан

Хаяг үгүй шүлэг
Дүүргэвч дундрах аяга
Бадравч дүүмийх гэрэл
Дуурьсах авч төгсөх дуун